Мэдээний дэлгэрэнгүй

2021-10-07
0 сэтгэгдэл

МХБ-ийн хувьцааны II ангилалд бүртгэлтэй Улсын их дэлгүүр [MSE:UID]-ийн хувьцааны ханш өнөөдөр -7.64%-иар унаж 3,516.0₮-т хаагдав. 

Тус компанийн хувьцааны тухайд сүүлийн 1 жилд ихээхэн хөдөлгөөнтэй, ханшийн огцом өөрчлөлттэй үе болж байна. Тухайлбал, 2020 оны 10 сард 1,230.0₮-ийн ханштай байсан бол 1 жилийн дараа энэ оны 9 сард +619.62%-иар өсч 8,765.0₮-т буюу түүхэн дээд түвшинд хүрсэн юм. 

Харин 9-р сараас хойш 30 хоногийн хугацаанд ханш эргээд -59.89%-иар унаад байгаа нь тус хувьцааны хэт хөөсрөлт хагарч байгааг илтгэж байна.

Учир нь Улсын их дэлгүүр [MSE:UID]-ийн үйл ажиллагааны хувьд сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсвэл татан буулган хэмжээнд хүрээд байгаа юм. 

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:UID 1998-05-07 36 807 850 3749 (2021-10-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.