Мэдээний дэлгэрэнгүй

2021-10-11
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn - #97

- Эрдэнэ ресурс [MSE:ERDN] компанийн нэмж хувьцаа гаргах үйл ажиллагаа амжилттай болж төлөвлөсөн хөрөнгө оруулалт болох 14.2 тэрбум төгрөгөө босгож чадлаа. Хөрөнгө оруулагчдаас нийт 20.8 тэрбумийн худалдан авах захиалга иржээ.

- Тэнгэрлиг медиа групп [MSE:HCH]-ийн 3.18 сая ширхэг хувьцааг худалдан авахаар гаргасан “Гэр интерьер дизайн”ХХК-ийн саналын хугацаа энэ долоо хоногийн баасан гарагт дуусна. Тус компани нэгж хувьцааг 2,179.0₮-өөр авахаа зарлаад байна. 

- Монгол шуудан [MSE:MNP] компани 2020 оны ногдол ашгаа энэ сарын 6-ны өдөр хувьцаа эзэмшигчиддээ олголоо. Нийт 51.1 сая төгрөгийг 1,559 жижиг хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан.

- Гермес центр [MSE:HRM]-ийн 2021 оны эхний хагас жилийн ногдол ашиг болох нэгж хувьцаанд 5.98₮-өө олгов.  

- Өнгөрөгч 9-р сард 1,641 иргэн, аж ахуйн нэгж шинээр үнэт цаасны данс нээлгэсэн талаар ҮЦТХТ-өөс мэдээлэв.

 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.