Мэдээний дэлгэрэнгүй

2021-10-11
0 сэтгэгдэл

(2021.10.11, 13.00) Шинэ долоо хоногийн эхний өдөр 879,959 ширхэг үнэт цаас 379.8 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Арилжааны задаргаа:
- I ангилал:                       19 компанийн 722,909 ширхэг хувьцаа 173.0 сая.₮ 
- II ангилал:                      13 компанийн 37,173 ширхэг хувьцаа 17.8 сая.₮ 
- III ангилал:                       5 компанийн 4,718 ширхэг хувьцаа 1.7 сая.₮
- Block trade:                        -
- ХОС-ийн нэгж эрх:            2 ХОС-ийн 114,759 ширхэг нэгж эрх 72.2 сая.₮
- Компанийн бонд:               1 компанийн 400 ширхэг бонд 115.1 сая.₮
- ХБҮЦаас:                           -

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 706
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 87 хэлцэл
- Мандал даатгал [MSE:MNDL]-ийн хувьцаанд 69 хэлцэл
- Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD]-ийн хувьцаанд 63 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Лэндмн ББСБ [MSE:LEND]-ийн 284,721 ширхэг хувьцаа зарагдаж тоо ширхэгээр, Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD]-ийн хувьцаа 40.5 сая төгрөгөөр арилжигдаж үнийн дүнгээр тэргүүлжээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 16 компанийн хувьцааны ханш өсөлт үзүүлснээс Хөвсгөл усан зам [MSE:HUZ]-ийн ханш өдрийн дээд +15.00%-иар өсч 632.15₮-т хаагдсан байна. Харин 15 хувьцааны ханш буурч, үүнээс Адуунчулуун [MSE:ADL]-ийн хувьцааны ханш -6.13%-иар унав.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.