Мэдээний дэлгэрэнгүй

2021-10-12
0 сэтгэгдэл

Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD] нь МХБ-ийн III ангилалд бүртгэлтэй Хөвсгөл [MSE:HVL] компанийг худалдан авах саналыг хувьцаа эзэмшигчдэд нь тавьлаа.

Одоогоор Хөвсгөл [MSE:HVL]-ийн 93.71%-ийг 1 том хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа бол үлдсэн 6.29%-ийг 34 жижиг хувьцаа эзэмшигчийн эзэмшилд байна.

Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD]-ийн хувьд нэг ширхэг хувьцааг нь 73.0₮-өөр авахаар санал гаргасан бөгөөд нийт 48,839 ширхэг буюу компанийн 94.0%-ийг авах юм байна. Саналын хугацаа ирэх сарын 8-нд дуусах ажээ.

Тус компанийн хувьд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд хувьцаа нь зах зээл дээр идэвхгүй арилжигддаг юм. 
Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD] нь тус компанийг худалдан авснаар өмнө хэрэгжүүлж байсны адил өөрийн холбоотой компанитай нэгтгэх ажиллагааг хийх магадлалтай байна.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:AARD 1992-02-04 28 614 263 9490 (2021-10-22)
MSE:HVL 1993-08-24 51 956 72,73 (2021-08-05)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.