Мэдээний дэлгэрэнгүй

2021-10-12
0 сэтгэгдэл

Шарын гол [MSE:SHG] компани нь ихээхэн хэмжээний өрийн дарамтад орсон ба өрийн хэмжээ нь 2021 оны эхний хагас жилийн байдлаар 58.8 тэрбум төгрөг байгаа нь нийт хөрөнгийн 75%-тай тэнцэж байна.

Тэгвэл тус компанийн зүгээс Хай би ойл [MSE:HBO]-д төлөх ёстой 2.28 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нэмж хувьцаа гарган төлөхөөр боллоо. Анх 2015 онд 500,000 ам.долларын зээлийг Хай би ойл [MSE:HBO]-аас авч байсан бол нэмж 750,000 ам.доллар зээлж байсан боловч өнөөдөр дээрх хэмжээний үндсэн болон хүүгийн төлбөр үлдээд байгаа юм.

Энэ хүрээнд 2.25 сая ширхэг буюу компанийн 18.1%-тай тэнцэх нэмж гаргах шийдвэрийг өнгөрөгч 9-р сарын сүүлээр Шарын гол [MSE:SHG]-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан байна. Ингэхдээ нэгж хувьцааны үнийг 1,013.0₮ байхаар тооцсон аж.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:SHG 1993-12-24 10 170 242 1001 (2021-10-18)
MSE:HBO 2007-04-13 52 118 954 48,01 (2021-10-21)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.