Мэдээний дэлгэрэнгүй

2021-10-13
0 сэтгэгдэл

Монголын Хөрөнгийн Биржээс Тэнгэрлиг медиа групп [MSE:TNGR]-ийн хувьцааны арилжааг өнөөдрөөс эхлэн сэргээсэн талаар зарлав. 

Өмнө мэдээлж байсанчлан тус компанийн симбол буюу товчилсон нэр MSE:HCH байсныг компанийн хүсэлтээр MSE:TNGR болгон өөрчлөх ажил дууссан тул ийнхүү сэргээсэн байна. Ингэснээр хувьцааны арилжаа нь цаашид биржийн самбар дээр TNGR нэрээр гарахаар болж байна. 

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:TNGR 1991-10-05 58 543 5190 (2021-10-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.