Мэдээний дэлгэрэнгүй

2021-10-14
0 сэтгэгдэл

CU брэндийн мастер франчайз эрхийг эзэмшдэг “Сэнтрал Экспресс Си Ви Эс”ХХК нь дотоодын хөрөнгийн зах дээр IPO гаргах зөвшөөрлийг СЗХ-ноос авлаа.

Компани нийт хувьцааныхаа 16.87%-ийг олон нийтэд санал болгож 28.7 тэрбум төгрөг босгохоор төлөвлөж байна.

Тус компанийн хувьд 2018 онд БНСУ-ын BGF retail групптэй гэрээ байгуулан мастер франчайзын эрхийг авсан бөгөөд одоогоор 100 орчим конвениенс дэлгүүрийг нээгээд байгаа аж.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.