Мэдээний дэлгэрэнгүй

2021-10-21
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn сайтын зүгээс сар бүр хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад нь туслах зорилгоор дата тоон үзүүлэлт, хөрөнгө оруулагчдын хөдөлгөөн дээр үндэслэн ТРЕНД ХУВЬЦАА-г сар бүр танилцуулдаг.

Энэ сарын хувьд жагсаалтын эхний 5-д багтсан компаниуд нь өмнөх сард мөн л байсан хуучин компаниуд байгаа ба эзлэх байршлын хувьд бага зэрэг өөрчлөгджээ.

Ингээд 10 сарын 20-ны байдлаар ТРЕНД болж буй 5 компани:

1. АПУ [MSE:APU]
Тус компанийн хувьд 2021 он гарснаас хойш дийлэнх хугацаанд уг жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Энэ нь жижиг хөрөнгө оруулагчдын тэргүүн сонголт, тоглолт тус компани дээр явж байгааг илтгэсээр байгаа юм.

2. Говь [MSE:GOV]
Хувьцааны ханш нь 9-р сард хүрсэн оргил цэгээсээ доош буусан ч энэхүү жагсаалтын байрлалаа хадгалж үздлээ. Оны төгсгөлд ямар өөрчлөлт гарахыг харах л үлдэж байна. 

3. Лэндмн ББСБ [MSE:LEND]
Нээлттэй бонд гаргахаар болсон мэдээлэл нь тус компанийг жагсаалтын байрлалаа нэмэгдүүлэхэд хүргэлээ.

4. Мандал даатгал [MSE:MNDL]
Арилжааны идэвхитэй байдал нь жагсаалтдаа байх нөхцлийг бүрдүүллээ.

5. Түмэн шувуут [MSE:TUM]
Энэ сард шинээр жагсаалтын 5-д орж ирсэн нь Түмэн шувуут [MSE:TUM] компани. Шалтгаан нь шинээр орж ирсэн хөрөнгө оруулагчид нь 1 сарын хугацаанд 5%-иар өссөн нь гайхах зүйлгүй үр дүн байлаа.

Харин бусад компанитай холбоотой мэдээ мэдээллийг манай сайтаас уншаарай.

Тренд хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийгэнд дарж үзнэ үү.




 

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.