Мэдээний дэлгэрэнгүй

2021-11-17
0 сэтгэгдэл

Монголын Хөрөнгийн Биржийн зүгээс өөрийн бүртгэлээс хасагдаж болзошгүй нөхцөл байдалд орсон 94 компанийг зарлав. 

Учир нь эдгээр хувьцаат компаниудын үнэт цаасны хөрвөх чадвар муудсан, биржийн шалгуур, шаардлагыг биелүүлж чадахгүй болсон, хууль, дүрэм, журам, гэрээгээр, хүлээсэн үүргээ удаан хугацаанд биелүүлээгүй, хувьцааны арилжааг зогсоосноос хойш 1 жилээс дээш хугацаанд арилжаа сэргээгүй зэрэг олон шалтгааны улмаас дээрх нөхцөл байдалд орсон аж. Саяхан дээрх шалтгааны улмаас нэр бүхий 8 компанийг бүртгэлээсээ хассан билээ. 

Өнөөдрийн байдлаар тус биржийн 3 ангилалд нийтдээ 178 хувьцаат компани байгаа бөгөөд дээрх 94 нь компани нь 52%-ийг эзэлж байна. 

Нэмж хэлэхэд нэр төдий бүртгэлтэй байж ирсэн олон компанийг бүртгэлээс хасч, Монголын хөрөнгийн бирж өөрийн бүртгэлээ цэгцлэх цаг нь болоод удаж байгааг энд хэлэх хэрэгтэй.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.