Мэдээний дэлгэрэнгүй

2021-11-17
0 сэтгэгдэл

МХБ-ийн хувьцааны III ангилалд бүртгэлтэй Өндөрхаан [MSE:ONH] нь ирэх сарын 21-нд хувьцаа эзэмшигчдээ ээлжит бусаар хуралдуулахаар болжээ. 

Тус хурлаар компанийн оноосон нэрийг өөрчилөх, нэмж хувьцаа гаргах болон компанийн үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн одоогийн гишүүдийг чөлөөлж, шинээр хүн томилох зэрэг хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэх тов гаргасан байна. 

Энэ нь компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж байгаатай холбоотой ба "Ард Менежмент ҮЦК"-ийн зүгээс өнгөрөгч 9-р сард тус компанийн хувьцааг худалдан авах санал гарган хяналтын багцыг худалдан авсан юм.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:ONH 1993-06-09 111 879 5200 (2021-12-01)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.