Мэдээний дэлгэрэнгүй

2021-11-19
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn сайтын зүгээс зах зээл дээр идэвхитэй арилжигдаж буй хувьцааны судалгааг тогтмол гаргаж байгаа билээ.

2021.11.18-ны өдрийн байдлаар сүүлийн 3 сард Монголын Хөрөнгийн Бирж дээр 139 компанийн хувьцаа ямар нэг хэмжээгээр арилжигдсан бөгөөд үүнээс Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD]-ийн хувьцаа 12.7 тэрбум төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээрээ тэргүүлэв.

Үнийн дүнгээр тэргүүлж буй ТОП-5 компанийг харвал:
1. Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD] компани:     12.7 тэр.төгрөг
2. Тэнгэрлиг медиа групп [MSE:TNGR] компани:      6.7 тэр.төгрөг
3. АПУ [MSE:APU] компани:                                        5.0 тэр.төгрөг
4. Говь [MSE:GOV] компани:                                       1.7 тэр.төгрөг
5. Түмэн шувуут [MSE:TUM] компани:                        1.6 тэр.төгрөг 

Арилжааны тоо ширхэгийн үзүүлэлтийн хувьд Мандал даатгал [MSE:MNDL] компанийн хувьцаа 15.8 сая ширхэг арилжигдснаар тэргүүлж байна.  

ТОП-5 үзүүлэлтийг харвал: 
1. Мандал даатгал [MSE:MNDL] компани:            15.8 сая ширхэг
2. Лэндмн ББСБ [MSE:LEND] компани:                 14.8 сая ширхэг
3. Монос хүнс [MSE:MFC] компани:                      10.5 сая ширхэг
4. Бодь даатгал [MSE:BODI] компани:                   8.6 сая ширхэг
5. Дархан нэхий [MSE:NEH] компани:                    6.9 сая ширхэг

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.