Мэдээний дэлгэрэнгүй

2021-11-23
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn - #102

- АПУ [MSE:APU] компани ОХУ-ын 1890-ээд оноос хойш ажиллаж байгаа “ГУМ” их дэлгүүрт “Chinggis Khan” брэндээ худалдаалж эхэлсэн талаар мэдээлэв. Энэ нь компани цар тахлын үед экспортын зах зээлд тэлэх бодлогын хүрээнд хийгдсэн ажлын нэг аж. аж.

- Cэнтрал Экспресс Си Ви Эс [MSE:CUMN]-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаа ирэх сарын 28-нд хийхээр товлов. Тус хурлаар компанийг ХК хэлбэрт шилжүүлж, ТУЗ-ийн гишүүдээ сонгох юм байна. 

- Багануур [MSE:BAN] нь ашиглагдаж буй ЭШ-10/70 маркийн алхагч экскаваторын шанагыг өөрсдөө үйлдвэрлэсэн байна. Уг шанагыг гаднаас худалдан авахад 300 орчим сая төгрөг байдаг бол өөрсдөө хийхэд 90 сая төгрөг зарцуулсан ажээ.

- Люкс занаду групп [MSE:BAZ] нь 2021.12.25-нд хувьцаа эзэмшигчдээ ээлжит бусаар хуралдуулж ТУЗ-ийн бүрэлдэхүүнээ шинээр сонгоно.

- Саяхан ээлжит бусаар 97.3%-ийн ирцтэй хуралдсан Хөсөг трейд [MSE:HSG]-ийн хувьцаа эзэмшигчид ТУЗ-ийн гишүүдээ үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөс татгалзсан байна. 

 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.