Мэдээний дэлгэрэнгүй

2021-11-23
0 сэтгэгдэл

Bubble үүсээд ердөө хэдхэн сар болж буй крипто зах зээлд Монголчууд 7-8 их наяд төгрөг эргэлдүүлсэн гэх мэдээлэл хөврөх болов. Гэтэл үүсч хөгжөөд 30 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа Монголын хөрөнгийн зах зээл түүнээс 2 дахин бага буюу 4 их наядын үнэлгээтэй байна. Мөн тус хөрөнгийн захын тоглогчид хувьцаанаас гарч, койнд ихээр хөрөнгө оруулалт хийж буй ч ажиглагдсаар.

Тэгвэл энэхүү крипто салбарт хөрөнгийн зах зээлтэй харьцуулбал авууштай давуу талууд байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу. Үүнд:   

БАГА ШИМТГЭЛ
Койн худалдаж авахад иргэд арилжаа бүрт 0.05%-0.25%-ийн шимтгэл төлж байхад Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцохын тулд багадаа 1%-ийн шимтгэлийг төлж байна. 

ХАНШИЙН ХЯЗГААР
Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нэг өдөрт 15%-иар өсч, мөн хувиар буурч байх зохицуулалт үйлчлээд багагүй хугацаа өнгөрчээ. Гэтэл крипто биржүүд дээр ханшийн ямар нэг хягаарлалт байхгүй бөгөөд нэг өдөрт 50%-иар өсч, мөн хэмжээгээр буурч болж байна. Энэ бол өндөр эрсдэл боловч иргэд үүнд дуртай байгаад байна.

ОРОЛЦОХ ПРОЦЕСС ХУРДАН БАЙДАЛ
Үнэт цаасны данс нээлгэж, хувьцааны арилжаанд бэлэн болохын тулд багадаа 2 хоног зарцуулж байхад койны арилжаанд ороход ердөө 30 минут хангалттай байна. 

Иймд дотоодын хөрөнгийн зах зээлд оролцогч бүр дээрх нөхцөл байдлыг бодитоор үнэлж, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл байдлыг бий болгоход чиглэсэн шинэчлэлт өөрчлөлт, шийдвэртэй арга хэмжээ нэн тэргүүнд чухал байна. 

Үргэлжлэл бий....



Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.