Мэдээний дэлгэрэнгүй

2021-12-08
0 сэтгэгдэл

МХБ-ийн II ангилалд бүртгэлтэй УБ Бүк [MSE:BUK]-ийн хувьцаа өчигдөр +0.13%-иар өсч 702.36₮-т хаагдсан нь 2016 оноос хойшхи хамгийн дээд ханш болжээ. Өөрөөр хэлбэл, тус компани 2016 оны 6 сард хувьцааныхаа ханшийг 25,700₮ байх үед нэгж хувьцааг 100 дахин хуваасан ба үүнээс хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн нь энэ юм.

Ийнхүү 2016 оноос +173.4%-иар өсөөд байгаа бол 2021 он гарснаар +75.6%-ийн өсөлт үзүүлээд байна. 

УБ Бүк [MSE:BUK] нь 2020 онд түүхэн буюу 12.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь зах зээл дээр ханшид нөлөөлөх гол хүчин зүйл болов.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BUK 1994-03-16 131 547 500 742,5 (2022-01-26)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.