Мэдээний дэлгэрэнгүй

2021-12-08
0 сэтгэгдэл

Богд банк [MSE:BOGD]-ны IPO гарган хөрөнгө оруулалт босгох үйл ажиллагаа 2021.012.07-ны өдөр дуусч, хөрөнгө оруулагчдаас 31.75 тэрбум төгрөгийг босголоо.

Тус банк стратегийн болон олон нийтэд компанийнхаа 20% буюу 12.5 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 2,450₮-өөр санал болгосон. Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн захиалгыг харвал нийт 33.2 тэрбум төгрөг буюу худалдахаар төлөвлөсөн дүнгээс +4.57%-иар давсан байна.

Ийнхүү Богд банк [MSE:BOGD] нь дотоодын хөрөнгийн бирж дээр IPO гаргасан 3 дахь болж байгаа бөгөөд цаашид ч банкны шинэчлэлийн хүрээнд томоохон банкууд гарах хүлээлттэй байна. 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.