Мэдээний дэлгэрэнгүй

2022-01-07
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn - #108

- Монголын Биржүүдийн Нэгдсэн Холбоог Монголын Хөрөнгийн Бирж болно Улаанбаатар Үнэт Цаасны Бирж, мөн Digital Assets Exchange, Coinhub, Trade.mn зэрэг виртуал хөрөнгийн биржүүд хамтран байгуулжээ.

- Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Степ голд [TSE:STGO] компани энэ ондоо багтаж дотоодын хөрөнгийн биржид давхар бүртгүүлж, олон нийтэд хувьцаагаа санал болгохоор ажиллаж байгаа гэж СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн хэлэв.

- 2021 онд дотоод, гадаадын нийт 42,899 иргэн, аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд орохоор шинээр данс нээлгэсэн талаар ҮЦТХТ-өөс мэдээлэв.

- “Рим ассет менежмент”ХХК нь хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 30 дахь компани болов.

- Лэндмн ББСБ [MSE:LEND] нь 2021 он 34.2 сая ширхэг хувьцааг худалдан авч халааслав.

 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.