Мэдээний дэлгэрэнгүй

2022-01-07
0 сэтгэгдэл

[2022.01.07, 13.00] Баасан гарагт үнэт цаасны хоёрдогч зах дээр 4.1 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 2.0 тэрбумийн гүйлгээ хийгджээ.

Арилжааны задаргаа:
- I ангилал:                        20 компанийн 2.1 сая ширхэг хувьцаа 1.5 тэр.₮ 
- II ангилал:                       15 компанийн 105,566 ширхэг хувьцаа 41.2 сая.₮ 
- III ангилал:                      11 компанийн 76,730 ширхэг хувьцаа 22.0 сая.₮
- Block trade:                        1 компанийн 1.7 сая ширхэг хувьцаа 392.6 сая.₮ 
- ХОС-ийн нэгж эрх:             2 ХОС-ийн 63,065 ширхэг нэгж эрх 31.5 сая.₮
- Компанийн бонд:               1 компанийн 15 ширхэг бонд 4.2 сая.₮
- ХБҮЦаас:                           -

Нэмж хэлэхэд 2022 оны арилжааны эхний долоо хоногт 10.9 сая ширхэг үнэт цаас 9.7 тэрбум төгрөгөөр арилжигдсан үзүүлэлттэй байна. 

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 1,160
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 220 хэлцэл
- Мандал даатгал [MSE:MNDL]-ийн хувьцаанд 214 хэлцэл
- Түмэн шувуут [MSE:TUM]-ийн хувьцаанд 104 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монос хүнс [MSE:MFC] компанийн 1.0 сая ширхэг хувьцаа зарагдаж тоо ширхэгээр, Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD] компанийн хувьцаа 1.0 тэр төгрөгөөр зарагдан үнийн дүнгээр бусад компаниудаас идэвхитэй арилжигдав.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 18 хувьцааны ханш өсөлт үзүүлсэн ба Монгол алт [MSE:ERS]-ийн ханш +14.99%-ийн өсөлтөөр тэргүүлэв. Харин 21 хувьцааны ханш буурснаас Улсын их дэлгүүр [MSE:UID]-ийн ханш -10.79%-ийн уналт үзүүлэн 3,300.0₮-т хаагджээ.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.