Мэдээний дэлгэрэнгүй

2022-01-13
0 сэтгэгдэл

[2022.01.13, 13.00] Энэ өдөр Монголын хөрөнгийн бирж дээр 1.7 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, хөрөнгө оруулагчдын хооронд 1.9 тэрбумийн гүйлгээ хийгджээ. Ийнхүү 2022 он гарснаас хойш хоёрдогч зах дээр нийтдээ 16.8 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан нь идэвхижсэн үзүүлэлт болж байна.

Арилжааны задаргаа:
- I ангилал:                          19 компанийн 1.3 сая ширхэг хувьцаа 1.5 тэр.₮ 
- II ангилал:                         12 компанийн 104,003 ширхэг хувьцаа 34.4 сая.₮ 
- III ангилал:                        14 компанийн 240,545 ширхэг хувьцаа 55.7 сая.₮
- Block trade:                          1 компанийн 35,295 ширхэг хувьцаа 300.0 сая.₮
- ХОС-ийн нэгж эрх:               2 ХОС-ийн 22,632 ширхэг нэгж эрх 12.7 сая.₮
- Компанийн бонд:                  -
- ХБҮЦаас:                             -

Хувьцааны хэлцэлийн үзүүлэлт:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 980
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 257 хэлцэл
- Мандал даатгал [MSE:MNDL]-ийн хувьцаанд 125 хэлцэл
- Түмэн шувуут [MSE:TUM]-ийн хувьцаанд 113 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Мандал даатгал [MSE:MNDL] компанийн 357,938 ширхэг хувьцаа зарагдаж тоо ширхэгээр, Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD] компанийн хувьцаа 1.01 тэр төгрөгөөр зарагдан үнийн дүнгээр бусад компаниудаас идэвхитэй байлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 21 хувьцааны ханш өсч, мөн тооны хувьцааны ханү буурчээ. Стандарт ноос [MSE:ALI]-ийн ханш өдрийн дээд +15.0%-иар өсч 483.0₮-т хаагдсан бол Хасу мандал [MSE:HSR]-ийн ханш -15.0%-иар уналт үзүүллээ.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэнЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.