Мэдээний дэлгэрэнгүй

2022-01-14
0 сэтгэгдэл

Дархан нэхий [MSE:NEH]-ийн зүгээс өнгөрөгч 2021 оны 2 сард шийдвэр гаргаж, 2020 оны ашгаас 250.0 сая төгрөг буюу нэгж хувьцаанд 0.23₮-ийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэж байсан билээ.

Тэгвэл, тус ногдол ашгаа энэ сарын 11-нд ҮЦТХТөв дэх хувьцаа эзэмшигчдийнхээ үнэт цаасны дансанд байршуулснаа зарлав. Энэ нь 4,136 жижиг хувьцаа эзэмшигчийн 54.8 сая төгрөг ажээ.

Компанийн хувьд үүнээс өмнө 2019 онд мөн 230 гаруй сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилж байсан юм. 

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:NEH 1992-09-09 1 105 479 000 25,47 (2022-01-26)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.