МХБ-ээс жил бүрийн 1 сард ТОП-20 индексийн багцаа шинэчилдэг билээ. Энэ жилийн хувьд тус сагсанд харьцангуй бага хөдөлгөөн орсон ба Хөвсгөл алтан дуулга [MSE:ADU] компани индескийн сагсаас хасагдсан байна.
Харин шинээр хувьцааны I ангилалд багтдаг Талх чихэр [MSE:TCK] компани нэмэгдэж оржээ. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 27.1 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа бол өнгөрөгч 2021 онд хувьцааны ханш нь +67.4%-ийн өсөлт үзүүлсэн байна.
2022.01.24-ний өдрийн байдлаар 26,500.0₮-ийн хаалтай ханштай байна.
Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг
энд дарж үзнэ үү.
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:TCK | 1994-11-30 | 1 023 703 | 30000 (2022-05-20) |