Мэдээний дэлгэрэнгүй

2022-05-17
0 сэтгэгдэл

Мягмар гарагт Ремикон [MSE:RMC]-ийн хувьцааны ханш -14.84%-ийн уналт үзүүлж 18.65₮-т хаагдсан нь тус компанийн хувьд түүхэн доод ханш болж бүртгэгдлээ.

Анх 2008 онд нэгж хувьцаагаа 100.0₮-өөр хөрөнгө оруулагчдад санал болгож байсан бол ханш нь 2012 оны 7 сард 228.0₮-т хүртэл өсч дээд хэмжээндээ хүрч юм. Гэвч түүнээс хойш тогтмол бууралт үзүүлэн 2014 онд 100.0₮-өөс доош бууж, 2022 он гарснаас хойш -18.9%-иар унаад байна. 

Энэ талаар БКО Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганболд “Сүүлийн жилүүдийн компанийн үйл ажиллагааны зогсонги байдал, санхүүгийн алдагдал зэрэг хүнд сорилтууд нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг төрүүлж, ханш унах гол хүчин зүйл болж байна” гэж мэдэгдсэн.

Харин 2021 онд үйл ажиллагаагаа сэргээж 14.0 тэрбумийн борлуулалт, 132.2 сая төгрөгийн ашиг олсон ч энэ нь зах зээлд нөлөө үзүүлж чадсангүй.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:RMC 2008-05-08 78 679 464 20 (2022-06-24)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.