Пүрэв гарагт Block trade-ээр Сентрал Экспресс Си Ви Эс [MSE:CUMN] компанийн 6.1 сая ширхэг хувьцаа 1.27 тэрбум төгрөгөөр арилжигдлаа. Хэлцлийн нэгж хувьцааг 208.0₮-ийн ханш дээр хийсэн бөгөөд энэ нь зах зээл дээрх ханшаас +4.48%-иар өндөр дүн болов.
Өөр нэг анхаарал татахуйц зүйл нь компанийн гол хөрөнгө оруулагчдаас өнгөрөгч 3-р сараас хойш хувьцаагаа зах зээл дээрээс худалдан авсаар байгаа явдал бөгөөд нийтдээ 2.5 сая ширхэгийг худалдан аваад байна.
Энэ талаар БКО Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганболд “Энэ бол хувьцааныхаа ханшийг дэмжихэд чиглэсэн алхам. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хэмжээнд тулгуулан бага хэмжээгээр авч байгаа нь бодитоор үр дүнгээ өгч 3-р сараас хойш хувьцааны ханш +11.17%-ийн өсөлтийг үзүүлээд байна” гэж хэлсэн юм.
www.marketinfo.mn-ийн дата үзүүлэлтээс харвал одоогийн байдлаар Сентрал Экспресс Си Ви Эс [MSE:CUMN]-ийн 69.54% нь нөлөө бүхий 4 хөрөнгө оруулагчийн мэдэлд байгаа юм.
Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг
энд дарж үзнэ үү.
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:CUMN | 2021-10-01 | 817 768 643 | 200,41 (2022-06-24) |