Мэдээний дэлгэрэнгүй

2022-06-17
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn - #127

- Даваанбулаг [MSE:DBL] компанийн хувьцаа эзэмшигчид хэлбэрээ өөрчлөн ХХК болохыг зөвшөөрчээ.

- Эрдэнэс сольюшинс [MSE:AMT] компани АНУ-ын Делавер мужид Erdenes America LLC нэртэй охин компани байгуулснаа мэдэгдэв.

- МХБ-ээс Ган хэрлэн [MSE:HRL]-ийг өөрийн бүртгэлээсээ хасав. Ингэснээр 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 99,899 ширхэг хувьцаа хасагдаж байна.

- Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 4.87 их наяд төгрөгт хүрснээр 2022 он гарснаас хойш 1.1 их наяд төгрөгөөр буурчээ.

- Түмэн шувуут [MSE:TUM] компани 2021 оны ногдол ашгаа хувьцаа эзэмшигчиддээ олгожээ. /Нэгж хувьцаанд 9.88₮/


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.