МХБ-ийн I зэрэглэлд багтдаг Инвескор ББСБ /MSE:INV/ компани нь хувьцаа эзэмшигчидтэйгээ ээлжит бусаар хуралдахаар боллоо.
Уг хурал ирэх 7-р сарын 25-ны өдөр болох бөгөөд хурлаар хувьцаа хуваах болон компанийн дүрмийн шинэчлсэн найруулгыг батлах, ТУЗ-ийн гишүүдийг сонгох зэрэг чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хурлыг цахим хэлбэрээр явуулж, дээрх асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх аж.
Та бүхний мэдэж байгаачлан Инвескор ББСБ /MSE:INV/ нь дотоодын хөрөнгийн зах дээр компанийн 5.28%-тай тэнцэх 4.0 сая ширхэг хувьцааг нэмж гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Ингэснээр 16.62 тэрбум төгрөг босгоно. Гол нь нэгж хувьцааг 4,155.0₮-өөр санал болгож байгаа нь зах зээлийн /2022.06.17/ ханшаас -7.6%-иар бага үнэтэй байна.
Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг
энд дарж үзнэ үү.
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:INV | 2019-05-22 | 71 727 918 | 4445 (2022-06-24) |