Өнөөдрийн зах зээл, хувьцаат компаниудын онцлох - 5
1. Симпл ассет ТЗК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга эхэлж, эхний өдрөө 44.8 тэрбумийн захиалга авлаа. Энэ нь босгох хөрөнгө оруулалтын 89.6% болж байна.
2. Өнөөдрийн арилжааг Түмэн шувуут [MSE:TUM]-ийн хувьцаа -2.55%-иар унаж 409.27₮-т хаасан нь 2022 гарснаас хойшхи хамгийн доод ханшаа тогтоов.
3. Мандал даатгал [MSE:MNDL]-ийн хувьцаа мөн л 2022 оны доод 92.94-т хүрсэн ба оны эхнээс ханшаа -4.1%-иар, энэ онд үзүүлсэн дээд ханшаас -38.1%-иар ханшаа алдаад байна.
4. Даваа гарагт Богд банк [MSE:BOGD] компанийн хувьцаа -6.31%-иар унаж 2,003.0₮-т хаагдснаар IPO гаргаснаас хойшхи хамгийн доод ханшаа шинэчлэн тогтоолоо.
5. Говь [MSE:GOV]-ийн ханш өсөлт үзүүлснээр зах зээлийн үнэлгээ нь +1.4 тэрбум төгрөгөөр өсч, эргэн 200.0 тэрбумийн үнэлгээтэй компани боллоо.