Мэдээний дэлгэрэнгүй

2022-06-21
0 сэтгэгдэл

Монголын хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гаргахаар ажиллаж буй Инвескор ББСБ [MSE:INV]-ийн хувьцаанд яагаад хөрөнгө оруулалт хийх 5 шалтгааныг та бүхэн хүргэж байна.

1. Санхүүгийн сайн гүйцэтгэл
Компанийн хөрөнгийн хэмжээ 2019 онд 82.3 тэрбум төгрөг байсан бол 2022 оны 1-р улирлын байдлаар 260.1 тэрбум төгрөгт хүрч 3.2 дахин өсөв. Цэвэр хүүгийн орлого сүүлийн 3 жилд дунджаар жил бүр 48%-ийн өсөлтийг үзүүлж, цэвэр ашиг 2019 онд 9.6 тэрбум төгрөг, 2020 онд 11.4 тэрбум, 2021 оны жилийн эцэст 19.2 төгрөгт хүрсэн байна. 

Гол нь энэ хугацаанд COVID 19-өөс шалтгаалтсан олон улс болон дотоодод эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй цаг мөч байсан гэдгийг санах хэрэгтэй. 

2. Олон улсын зах зээлийн тэлэлт буюу Санхүүгийн экспорт
Тэд Монголын санхүүгийн зах зээлийн тоглогчдоос анх удаа Төв Азийн зах зээлд нэвтэрч, анхны шанг нь татсан. Өнөөдөр Инвескор ББСБ [MSE:INV] нь Киргиз улсад “Invescore CA” салбар компани байгуулж, тус улсын иргэдэд үйлчилгээгээ үзүүлээд эхэлсэн байгаа бол ойрын хугацаанд Казакстан болон Бүгд Найрамдах Узбекистан улсын зах зээлд орохоор бэлтгэж байна. 

Энэхүү амбицтай төлөвлөгөө нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын үнэ цэнийг нэмэгдүүлэх нь эргэлзээгүй.

3. Ханшийн тогтвортой өсөлт
Инвескор ББСБ [MSE:INV] компани 2019 онд IPO гаргахдаа хөрөнгө оруулагчдад нэгж хувьцаагаа 1,650.0₮-өөр санал болгож байсан. Тэгвэл өнөөдөр хувьцааны ханш нь 4,468.0₮-ийн ханшид хүрлээ.

Хамгийн гол нь хувьцаа нь жил бүр тогтвортой өсөлтөө хангаж ирсэн ба 2019 онд +33.2%-иар, 2020 онд +34.7-иар, 2021 онд +36.5-иар тус тус өсөөд байгаа бол 2022 он гарснаас хойш +10.5%-ийн өсөлт үзүүлээд байна. Үүгээрээ тэд тогтвортой өсөлт бүхий гарын таван хуруунд багтах цөөн хувьцааны нэг болжээ.

4. Харилцагчдаа хамгаалдаг
Инвескор ББСБ [MSE:INV]-ийн харилцагчдын тоо сүүлийн 3 жилд 7.5 дахин өсөв.  Энэ нь компанийн зүгээс харилцагч, зээлдэгч нараа дэмжиж хүнд хэцүү цаг үед санхүүгийн хүртээмжээр доголдуулалгүй найдвартай, тогтвортой үйлчилгээ үзүүлж ирсний үр дүн юм. Үүний тод жишээ нь ББСБ-уудыг чадахижуулах “Аллианс” хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байгаа явдал.

5. Технологи ба ноу хау
Өнөөдөр аливаа санхүүгийн үйлчилгээ Финтект суурилахгүйгээр өсөлт, үнэ цэнэтэй болох бололцоогүй болж байна. Ийм үед компани зээл, санхүү, төлбөр тооцооны үйлчилгээ бүхий олон шинэлэг шийдлүүдийг агуулсан бие даасан экосистем “Покет” аппликэйшнийг бий болгосон. Үүнийг дотоодын зах зээлд 2020 онд танилцуулж байсан бол энэ онд уг ноу хау-г Киргиз улсад нэвтрүүлж байгаа нь тус улс дахь энэ чиглэлийн анхных болж байгаа юм.

Үнэт цаасны танилцуулгатай энд дарж танилцана уу

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү. 

 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:INV 2019-05-22 71 727 918 4445 (2022-06-24)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.