Симпл Ассет ТЗК нь 50.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаасан үнэт цаасаа Монголын Хөрөнгийн Бирж дээр амжилттай худалдаж, захиалгыг өнөөдөр хаав.
Компанийн үнэт цаасанд нийтдээ 254 иргэн, аж ахуй нэгж хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд захиалгыг даваа болон мягмар гарагт авсан юм. Тус үнэт цаасны нөхцлийн хувьд 18 сарын хугацаатай, жилийн 15%-ийн хүүтэй ба хүүгээ улирал тутам төлнө.
Уг үнэт цаасны андеррайтераар Өлзий энд ко капитал ҮЦК болон Мандал Капитал Маркетс ҮЦК нар ажиллажээ.