Мэдээний дэлгэрэнгүй

2022-06-22
0 сэтгэгдэл

[2022.06.22] ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ - 5

1. АПУ [MSE:APU]-ийн хувьцааны ханшийн өсөлтөөс улбаалж зах зээлийн үнэлгээ нь сүүлийн 2 өдөрт +81.9 тэрбум төгрөгөөр өслөө. Өнөөдөр +39.4  тэрбум төгрөгөөр өссөн. 

2. Лэндмн [MSE:LEND]-ийн хувьцааны ханш -5.21%-иар унаж 34.02₮-т хаасан нь 2021 оны 2-р сараас хойш хамгийн доод үзүүлэлт боллоо. 

3. Богд банк [MSE:BOGD]-ийн хувьцааны ханш -4.0%-ийн унаж 1,920.0₮-т хаагдсан нь анх удаа 2,000.0₮-өөс доош буусан үзүүлэлт болсноос гадна IPO гаргаснаас хойшхи хамгийн доод ханшаа дахин шинэчиллээ.

4. МХБ-ийн II зэрэглэлд багтдаг Монинжбар [MSE:MIB] компанийн хувьцаа -13.70%-иар унаж 63.0₮-т хүрчээ. Энэ нь тус компанийн хувьд сүүлийн 15 жилийн хамгийн доод ханш болов.

5. Үндэсний хувьчлалын сан [MSE:XOC]-ийн нэгж эрхийн ханш -2.79%-иар унаж 109.49₮-т хаагдав.Ийнхүү 1 жилийн доод ханшдаа хүрэв.

 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.