Таванбогд группын удирдлагын зүгээс өөрийн бүрэлдэхүүнд байдаг “Улаанбаатар гурилХХК болон “Мон бийф”ХХК-г хувьцаат компани болгоно гэж зарлаж байсан билээ.
Тэгвэл “Мон бийф” ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос IPO гаргах зөвшөөрлийг өчигдөр авсан байна. Компани хувьцааныхаа 30%-ийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдах бөгөөд зах зээлд 64,285,700 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 45 төгрөгөөр худалдана.