УБ Бүк [MSE:BUK] компани 2022 оны 2-р улирлын цэвэр ашиг 6.06 тэрбум төгрөгт хүрсэн гэж тайлагналаа. Энэ нь тус компанийн хувьд хагас жилд олсон хамгийн дээд ашиг бөгөөд үүнээс өмнө 2020 онд 5.2 тэрбум төгрөгийн ашиг олж байсан. /Нэгж хувьцаанд ногдох ашиг EPS = 46.06₮ /
Компанийн борлуулалтын орлого 32.0 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос +203%-иар өссөн байна. Орлогын өсөлтөд компани дотоодын төмөр замын төсөлд төмөр бетон дэр нийлүүлж байгаа нь голлон нөлөөжээ.
Хувьцааны ханшийн тухайд оны эхнээс -33.6%-иар унаж 511.0₮-ийн ханштай байна.
Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг
энд дарж үзнэ үү.
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:BUK | 1994-03-16 | 131 547 500 | 511 (2022-08-10) |