Мэдээний дэлгэрэнгүй

2022-08-01
0 сэтгэгдэл

МХБ-ийн I зэрэглэлд багтдаг Инвескор ББСБ [MSE:INV] компани өөрийн хувьцаагаа хуваахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор ирэх сарын 7-ны өдөр хувьцаа эзэмшигчдээ ээлжит бусаар хуралдуулж дээрх төлөвлөгөөг батлуулах хүлээлттэй байна. 

Тус компани 7-р сарын эхээр 4 сая ширхэг хувьцааг зах зээлд худалдснаар нийт 75.7 сая ширхэг хувьцаатай болсон. Харин хувьцаа нь хоёрдогч зах дээр идэвхи сул арилжигдаж байгаа бөгөөд 2022 он гарснаас хойш 334.4 мянган ширхэг хувьцаа арилжигдажээ. Энэ нь компанийн нийт хувьцааны тоотой харьцуулбал 0.44%-тай тэнцэж байна.

Иймд Инвескор ББСБ [MSE:INV] компанийн зүгээс арилжааны идэвхиэ нэмэгдүүлэхээр дээрх нийтлэг аргыг ашиглаж байж магадгүй юм. Одоогоор нэгж хувьцааг хэд хуваахаа компанийн зүгээс албан ёсоор зарлаагүй байна. 

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:INV 2019-05-22 75 744 281 4205 (2022-08-11)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.