Материалимпекс [MSE:MIE] компани 2022 оны эхний хагас жилийн тайлангаа зарлав. Тус компанийн хувьд импортын худалдаа болон түүнтэй холбоотой дэд бүтцийн чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдагын хувьд сүүлийн 2 жилд борлуулалт болон ашигт ажиллагаа нь огцом өсөлтийг үзүүлж байгаа.
Тэр ёсоор борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс +24%-иар өслөө. Ингэснээр 43.9 тэрбум төгрөгт хүрч эхний хагас жилийн түүхэн дээд борлуулалт болсон байна. Өнгөрөгч онд 35.4 тэрбумийн орлого олж мөн дээд борлуулалтаа үзүүлж байсан юм.
Орлогын өсөлттэй зэрэгцээд ашигт ажиллагаа +7.7%-иар өсч 5.0 тэрбум төгрөгт хүрэв. Нэгж хувьцаанд ногдол ашиг EPS = 3,657.92₮ боллоо.
Хувьцааны ханш нь оны эхнээс -1.2%-иар буурч 8,800.0₮-ийн ханштай байна.
Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг
энд дарж үзнэ үү.
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:MIE | 1992-10-20 | 1 368 206 | 9050 (2023-09-14) |