www.marketinfo.mn - #134
- Ард даатгал [MSE:AIC] компани 2021 оны цэвэр ашгаас олгохоор болсон 40₮-ийн ногдол ашгаас 5%-ийн татварыг хассан дүнгээр /38₮/ хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд байшруулав.
- Ард кредит ББСБ [MSE:ADB] нь 2021 оны 4.28₮-ийн ногдол ашгаа хувьцаа эзэмшигчиддээ олгов.
- Мон-ит булигаар [MSE:MBG] энэ оны эхний хагас жилд 4.4 тэрбум төгрөгийн орлого олж, 355.5 сая төгрөгийн ашиг олжээ.
- Орон нутгийн чанартай эрчим хүчний нүүрс олборлогч Баянтээг [MSE:BTG] компани 2-р улиралд 3.0 тэрбум төгрөгийн нүүрсний борлуулалт хийжээ.
- Монгол даатал [MSE:MDIC] компани 10.1 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн орлого олж, 58.6 сая төгрөгийн ашиг олов.
- Төрийн өмч давамгайлсан Монголын цахилгаан холбоо [MSE:MCH] нь 2-р улиралд 7.9 тэрбум төгрөгийн орлого олсон ч -2.2 тэрбумийн алдагдал хүлээлээ.