Мэдээний дэлгэрэнгүй

2022-08-04
0 сэтгэгдэл

МХБ-ийн I зэрэглэлд багтдаг Инвескор ББСБ [MSE:INV] нь компани дахь олон нийтийн эзэмшлийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах бодлого барьж байна гэж мэдээлэв. Энэ хүрээнд цаашид олон нийтийн эзэмшлийг 25% хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.

data.marketinfo.mn-ийн 2022.07.29-ний өдрийн дата үзүүлэлтээс харвал тус компанийн хувьцааны 80.49%-ийг "Эс Ай Би Жэй Капитал" ХХК, 19.51%-ийг олон нийт буюу гадаад, дотоодын 1,420 жижиг хөрөнгө оруулагч эзэмшиж байна.

Өнгөрөгч 7-р сард Инвескор ББСБ [MSE:INV] нь зах зээл дээр 4.0 сая ширхэг хувьцааг нэмж гарган худалснаар олон нийтийн эзэмшил +4.5%-иар өсч, дээр дурьдсан нэг том хөрөнгө оруулагчийн эзэмшил 85%-иас доош буусан юм.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:INV 2019-05-22 75 744 281 4205 (2022-08-11)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.