Мэдээний дэлгэрэнгүй

2022-08-04
0 сэтгэгдэл

Финтект суурилсан зээл олголтын үйл ажиллагаа явуулж буй Лэндмн ББСБ [MSE:LEND] нь өөрийн хэвийн зээлийг багцийг үнэт цаасжуулах замаар эргэлтэнд оруулах гэж байна.

Энэ хүрээнд 80 сая төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө бүхий 100%-ийн эзэмшилтэй “Лэндмн Актив”ХХК охин компани байгуулжээ. Эхний ээлжинд СЗХ-ноос холбогдох зөвшөөрөл авсны дараа автомашин болон дижитал зээлийн 8.0 тэрбум төгрөгийн багцыг охин компанид шилжүүлэх юм байна.

2-р улирлын байдлаар компанийн цэвэр зээлийн багц нь 41.4 тэрбум төгрөг байгаагаас 40.8 тэрбум төгрөг нь хэвийн ангилалд байгаа аж.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:LEND 2018-03-12 800 000 000 34,9 (2022-08-11)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.