Мэдээний дэлгэрэнгүй

2022-08-04
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2022.08.04, 13.00]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
ТОП-20 индекс пүрэв гарагийн арилжааны дүнд -1.39% (-490.58 нэгж)-иар унаж 34,826.98 нэгжид хаагдсан бол МSE-А индекс -0.39% (-51.62 нэгж)-иар буурч 13,304.73 нэгжид, МSE-В индекс +0.35% (+42.32 нэгж)-иар өсч 12,304.70 нэгжид хаагдлаа.

ТОП-20 индекс бууралтад нөлөөлсөн хувьцаа:

I зэрэглэлийн хувьцаа:
- Говь [MSE:GOV]-ийн ханш -3.57%-иар
- Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD]-ийн ханш -1.06%-иар
- Ард кредит ББСБ [MSE:ADB]-ийн ханш -2.90%-иар

I зэрэглэлийн хувьцаа:
- Улсын их дэлгүүр [MSE:UID]-ийн ханш -6.16%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ: 
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:

ЗЗҮнэлгээ нь өссөн:  
1. Эрдэнэ ресурс дев.корп [MSE:ERDN]:     +4.5 тэр.₮-өөр өсч 236.6 тэр.₮
2. АПУ [MSE:APU]:                                     +4.2 тэр.₮-өөр өсч 1,496.2 тэр.₮
3. Тэнгэрлиг медиа групп [MSE:TNGR]:       +2.6 тэр.₮-өөр өсч 69.0 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан: 
1. Говь [MSE:GOV]:                               -7.8 тэр.₮-өөр буурч 210.6 тэр.₮
2. Улсын их дэлгүүр [MSE:UID]:             -6.9 тэр.₮-өөр буурч 106.4 тэр.₮
3. Талх чихэр [MSE:TCK]:                       -3.8 тэр.₮-өөр буурч 32.4 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
МХБиржийн арилжаагаар 562,627 ширхэг үнэт цаас 185.5 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Арилжааны задаргаа:
-          I зэрэглэлд:                      17 компанийн 376,970 ширхэг хувьцаа 86.1 сая.₮
-          II зэрэглэлд:                     13 компанийн 145,424 ширхэг хувьцаа 55.8 сая.₮
-          III зэрэглэлд:                      7 компанийн 27,609 ширхэг хувьцаа 823,597₮
-          Block trade:                         -
-          ХОС-ийн нэгж эрх:              2 ХОС-ийн 12,511 ширхэг нэгж эрх 7.3 сая.₮
-          Компанийн бонд:                 1 компанийн 113 ширхэг бонд 35.5 сая.₮
-          ХБҮЦаас:                             -

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 566
- Сэнтрал экспресс си ви эс [MSE:CUMN]-ийн хувьцаанд 112 хэлцэл
- Монос хүнс [MSE:MFC]-ийн хувьцаанд 105 хэлцэл
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 81 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Дархан нэхий [MSE:NEH] компанийн 156,491 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Говь [MSE:GOV] компанийн хувьцаа 29.4 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр тэргүүлэв.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 11 компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцааны ханш буурсан. Хай би ойл [MSE:HBO]-ийн ханш +14.85%-иар өсч 37.90₮-т, Булигаар [MSE:MBG]-ийн ханш -11.16%-иар унаж 14.09₮-т хаагджээ.

Мандал ирээдүйн өсөлт [MSE:MFG] сангийн ханш +2.82%-ийн өсөлт үзүүлсэн бол Үндэсний хувьчлалын сан [MSE:XOC]-ийн ханшид өөрчлөлт гарсангүй.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.




Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.