Мэдээний дэлгэрэнгүй

2022-08-04
0 сэтгэгдэл

Багануур [MSE:BAN]-ийн хувьцааны ханш өнөөдөр -7.04%-иар унаж 925.0₮-т хаагдсан нь сүүлийн 1 жилийн доод үзүүлэлт болсон бөгөөд энэ хугацаанд ханш нь -17.04%-иар унаад байна.

Олон жил санхүүгийн алдагдал хүлээсээр байгаа тус компани 2022 оны 2-р улиралд мөн л -7.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллав. Тэдний зүгээс алдагдлын гол шалтгаан нь гол худалдан авагч төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдэд олборлолтын өртгөөсөө доогуур үнээр нүүрсээ нийлүүлж байгаатай холбон тайлбарладаг. /Төрөөс нүүрсний борлуулалтын үнийг хатуу тогтоосон хэвээр байгаа/

Саяхан Засгийн газрын гишүүд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд тус компанид зочилсон бөгөөд Багануур [MSE:BAN]-ийн удирдлагууд бэлтгэл ажил 50%-тай явж байгаа ч 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Компанийн өр 187.2 тэрбум төгрөг байгаагаас 41.4 тэрбум нь урт хугацааны, 145.8 тэрбум нь богино хугацааны өр байгаа юм.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BAN 1991-01-01 20 974 360 925 (2022-08-09)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.