Мэдээний дэлгэрэнгүй

2022-08-04
0 сэтгэгдэл

2-р улирлын борлуулалт, ашигт ажиллагаа нь 2017 оноос хойш анх удаа өндөр гүйцэтгэлтэй гарсан нь зах зээл дээр Тавантолгойн [MSE:TTL]-ийн ханш өсөх гол шалтгаан болж байна.

Сүүлийн 2 долоо хоногт тус компанийн хувьцааны ханш +18.39%-ийн өндөр өсөлт үзүүлээд байгаа бөгөөд өнөөдөр зах зээл дээр +0.6%-иар өсч 8,400.0₮-т хаагдав. 

Тус компанийн хувьцаа нь хамгийн сүүлд 2018 оны 8 сард өнөөдрийн ханшийн түвшинд байсан бөгөөд түүнээс хойш тогтмол буурч 4,200.0₮ хүртэл унаж байсан.

Засгийн газраас 2022 онд манай улс 28 сая тн нүүрс экспортлох хүлээлттэй байгаа талаар саяхан мэдэгдсэн. Хэрэв энэ хэмжээндээ гаргаж чадвал Тавантолгойн [MSE:TTL]-ийн ашиг 2017 оны хүрэх боломжтой юм.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:TTL 1994-05-24 52 665 200 8275 (2022-08-11)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.