Мэдээний дэлгэрэнгүй

2022-08-05
0 сэтгэгдэл

Энэ оны 2-р улиралд 82.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан АПУ [MSE:APU] компани уг ашгаас хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгохоор боллоо.

Компани нэгж хувьцаанд 45.0₮ буюу 47.9 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилах бөгөөд энэ нь ашгийн 58 орчим хувьтай тэнцэж байна.

Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг энэ сарын 22-ны өдрөөр тогтоожээ.

Нэмж хэлэхэд АПУ [MSE:APU] нь өнгөрөгч 2021 оны хагас жилд нэгж хувьцаанд 46₮-ийн ногдол ашиг олгох шийдвэр гаргаж байсан юм.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.


Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:APU 1992-06-25 1 064 181 553 1397 (2022-08-11)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.