Мэдээний дэлгэрэнгүй

2022-08-05
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2022.08.05, 13.00]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
Баасан гарагт ТОП-20 индекс -0.32% (-111.53 нэгж)-иар буурч 34,715.45 нэгжид, МSE-А индекс +0.11% (+15.16 нэгж)-иар өсч 13,319.89 нэгж хүрэв. Харин МSE-В индекс -0.73% (-89.47 нэгж)-иар буурснаар 12,215.23 нэгжид хаагдсан байна.

ТОП-20 индекс бууралтад нөлөөлсөн хувьцаа:

I зэрэглэлийн хувьцаа:
- Мандал даатгал [MSE:MNDL]-ийн ханш -2.65%-иар
- Инвескор ББСБ [MSE:INV]-ийн ханш -2.49%-иар
- Ард санхүүгийн нэгдэл [MSE:AARD]-ийн ханш -1.05%-иар

I зэрэглэлийн хувьцаа:
- Улсын их дэлгүүр [MSE:UID]-ийн ханш -0.76%-иар
- Эрдэнэ ресурс [MSE:ERDN]-ийн ханш -1.69%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ: 
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:

ЗЗҮнэлгээ нь өссөн:  
1. Тэнгэрлиг медиа групп [MSE:TNGR]:     +9.6 тэр.₮-өөр өсч 78.6 тэр.₮
2. Говь [MSE:GOV]:                                   +6.3 тэр.₮-өөр өсч 216.8 тэр.₮
3. Тавантолгой [MSE:TTL]:                        +1.3 тэр.₮-өөр өсч 443.7 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан: 
1. Инвескор ББСБ [MSE:INV]:                    -8.3 тэр.₮-өөр буурч 325.7 тэр.₮
2. Эрдэнэ ресурс [MSE:ERDN]:                   -4.0 тэр.₮-өөр буурч 232.6 тэр.₮
3. Мандал даатгал [MSE:MNDL]:                -1.6 тэр.₮-өөр буурч 58.3 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Үнэт цаасны хоёрдогч зах дээр 746,363 ширхэг үнэт цаас 214.8 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Арилжааны задаргаа:
-          I зэрэглэлд:                      17 компанийн 243,176 ширхэг хувьцаа 126.5 сая.₮
-          II зэрэглэлд:                     11 компанийн 388,803 ширхэг хувьцаа 81.4 сая.₮
-          III зэрэглэлд:                      4 компанийн 106,540 ширхэг хувьцаа 1.5 сая.₮
-          Block trade:                         -
-          ХОС-ийн нэгж эрх:              2 ХОС-ийн 7,824 ширхэг нэгж эрх 3.3 сая.₮
-          Компанийн бонд:                1 компанийн 20 ширхэг бонд 1.9 сая.₮
-          ХБҮЦаас:                             -

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 713
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 138 хэлцэл
- Монос хүнс [MSE:MFC]-ийн хувьцаанд 123 хэлцэл
- Сэнтрал экспресс си ви эс [MSE:CUMN]-ийн хувьцаанд 74 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Сэнтрал экспресс си ви эс [MSE:CUMN]-ийн 241,099 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, АПУ [MSE:APU] компанийн хувьцаа 65.1 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр тэргүүлэв.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 14 компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцааны ханш буурсан. Тэнгэрлиг медиа групп [MSE:TNGR]-ийн ханш +13.91%-иар өсч 13,100.0₮-т, Ремикон [MSE:RMC]-ийн ханш -4.95%-иар унаж 19.0₮-т хаагдав.

Мандал ирээдүйн өсөлт [MSE:MFG] сангийн ханш -0.33%-иар, Үндэсний хувьчлалын сан [MSE:XOC]-ийн ханш -0.26%-иар тус тус буурлаа.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:RMC 2008-05-08 78 679 464 24 (2022-08-11)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.