Мэдээний дэлгэрэнгүй

2022-08-10
0 сэтгэгдэл

Өнгөрөгч 6-р сард нээлттэй хувьцаат компани болно гэдгээ зарлаж байсан Сэндли ББСБ нь өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр IPO гарган хөрөнгө босгох зөвшөөрлөө зохицуулах байгууллагаас авлаа.

Компани 67 сая ширхэг /29.97%/ хувьцаагаа нэг бүрийг нь 150 төгрөгөөр хөрөнгө оруулагчдад санал болгох бөгөөд нийт 10.05 тэрбум төгрөг босгох төлөвлөгөөтэй байна. 

IPO-г ирэх сардаа багтаан гаргах юм байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.