Мэдээний дэлгэрэнгүй

2022-09-16
0 сэтгэгдэл

Сэндли ББСБ нь 8-р сард Монголын хөрөнгийн бирж дээр IPO гаргах зөвшөөрлөө авсан талаар бид өмнө мэдээлж байсан.

Тус компанийн зүгээс олон нийтэд зориулсан хувьцааны танилцуулгаа маргааш буюу 2022.09.17-ны өдөр 11:00 цагт Blue Sky Tower-т хийж гэж байна.

Сэндли ББСБ-ийн хувьд олон улсын мөнгөн гуйвуулга болон зээлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон нийтэд компанийнхаа 29.97%-ийг 10.05 тэрбум төгрөгөөр үнэлж санал болгож байгаа юм. Нэгж хувьцааны үнэ 150.0₮ байна.

 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.