Мэдээний дэлгэрэнгүй

2022-09-20
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn - #140

- Мон бийф [MSE:MBF] компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа ээлжит бусаар хуралдуулахаар ирэх сарын 23-нд товлов. Хурлаар ТУЗ-ийн гишүүдээ сонгоно.

- Говь [MSE:GOV] нь ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Д.Хүрэлбаатарыг түр томиллоо.

- Ард менежмент ХХК-ийн үүсгэн байгуулсан Хөрөнгө Оруулагч Үндэстэн Сан нь олон нийтээс 2.85 тэрбум төгрөг босгоно.

- Мандал Санхүүгийн Нэгдэл нь Sendly-ийн стратегийн хөрөнгө оруулагч болж, хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав.

- Эрдэнэ ресурс [MSE:ERDN] компани Хар морь талбайн өрөмдлөгийн тайланг зарласан ба тус талбайд 42.8 г/т алтны агуулгатай 15 метрийн интервалд 5 метрийн турш 123.5 г/т алт огтоллоо.

 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.