Мэдээний дэлгэрэнгүй

2022-09-20
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2022.09.19, 13.00]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
ТОП-20 индекс -1.60% (-565.79 нэгж)-иар унаж 34,687.20 нэгжид хаагдсан бол МSE-А индекс -1.15% (-144.61 нэгж)-иар буурч 12,378.08 нэгжид, МSE-В индекс -1.00% (-115.07 нэгж)-иар унаж 11,414.62 нэгжид хаагдлаа.

ТОП-20 индекс өсөхөд нөлөөлсөн хувьцаа: 

I зэрэглэлийн хувьцаа:
- АПУ [MSE:APU]-ийн ханш -0.82%-иар
- Говь [MSE:GOV]-ийн ханш -4.03%-иар
- Тавантолгой [MSE:TTL]-ийн ханш -1.65%-иар
- Түмэн шувуут [MSE:TUM]-ийн ханш -8.16%-иар
- Сүү [MSE:SUU]-ийн ханш -3.76%-иар

II зэрэглэлийн хувьцаа:
- Улсын их дэлгүүр [MSE:UID]-ийн ханш -1.33%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ: 
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:

ЗЗҮнэлгээ нь өссөн:  
1. Тэнгэрлиг медиа групп [MSE:BUK]:       +4.8 тэр.₮-өөр өсч 75.0 тэр.₮
2. Богд банк [MSE:MNP]:                          +4.5 тэр.₮-өөр өсч 124.9  тэр.₮
3. Талх чихэр [MSE:TCK]:                         +1.9 тэр.₮-өөр өсч 34.2 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан: 
1. АПУ [MSE:APU]:                                  -11.7 тэр.₮-өөр буурч 1,413.7 тэр.₮
2. Говь [MSE:GOV]:                                  -8.9 тэр.₮-өөр буурч 212.6 тэр.₮
3. Тавантолгой [MSE:TTL]:                       -7.3 тэр.₮-өөр буурч 440.3 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Өнөөдөр үнэт цаасны хоёрдогч зах дээр 1.3 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 192.1 сая төгрөгийн гүйлгээ хийгдэв.

Арилжааны задаргаа:
-          I зэрэглэлд:                      18 компанийн 405,042 ширхэг хувьцаа 137.5 сая.₮
-          II зэрэглэлд:                     16 компанийн 859,446 ширхэг хувьцаа 37.9 сая.₮
-          III зэрэглэлд:                      7 компанийн 29,578 ширхэг хувьцаа 1.0 сая.₮
-          Block trade:                         -
-          ХОС-ийн нэгж эрх:              2 ХОС-ийн 27,439 ширхэг нэгж эрх 10.5 сая.₮
-          Компанийн бонд:                -
-          ХБҮЦаас:                            1 компанийн 32 ширхэг үнэт цаас 3.2 сая.₮

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 790
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 128 хэлцэл
- Түмэн шувуут [MSE:TUM]-ийн хувьцаанд 123 хэлцэл
- Мандал даатгал [MSE:MNDL]-ийн хувьцаанд 73 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Тандэм инвест ББСБ [MSE:VIK]-ийн 800,000 ширхэг хувьцаа зарагдаж тоо ширхэгээр, Говь [MSE:GOV]-ийн хувьцаа 42.6 сая төгрөгөөр арилжигдснаар үнийн дүнгээр тэргүүллээ.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 15 компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцааны ханш буурав. Хүрд [MSE:HRD]-ийн ханш +15.0%-иар өсч 7,475.0₮-т хаагдсан бол Гурил тэжээл булган [MSE:GTJ]-ийн ханш -12.62%-иар унаж 900.0₮-т хаагдлаа.

Мандал ирээдүйн өсөлт [MSE:MFG] сангийн ханш -2.21%-иар буурч 840.89₮-т, Үндэсний хувьчлалын сан [MSE:XOC]-ийн ханш -1.01%-иар буурч 105.37₮-т хаагдав.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.




Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.