Мэдээний дэлгэрэнгүй

2022-09-22
0 сэтгэгдэл

СЗХ-ноос 2022.09.21-ний өдөр Төрийн банкинд хөрөнгийн зах дээр IPO гаргах зөвшөөрлөө авсан байна.

Тус банкны хувьд банкны системийн нөлөө бүхий 5 банкны нэг бөгөөд нийт хөрөнгө, өөрийн хөрөнгийн хэмжээгээрээ 4-т ордог юм. 2022 оны эхний хагас жилийн байдлаар банкны нийт хөрөнгө 3.9 их наяд төгрөг, өөрийн хөрөнгө нь 446.7 тэрбум төгрөг байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус банк нь олон нийтэд хувьцааныхаа 5%-ийг санал болгох аж.

 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.