Инвескор ассет менежмент ҮЦК нь “Инвескор Стратегийн Үл хөдлөх хөрөнгө” хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулж, холбогдох баримт бичгийг СЗХ-нд бүртгүүлсэн байна.
Инвескор ассет менежмент ҮЦК-ийн хувьд МХБ-ийн I зэрэглэлд багтдаг Инвескор ББСБ [MSE:INV]-ийн 80.49%-ийг нь эзэмшдэг “Эс Ай Би Жэй Капитал”ХХК-ийн 100%-ийн эзэмшилд байдаг компани юм.
Тус компани энэ оны 4-р сард эрх бүхий байгууллагаас хөрөнгө оруулалтын менежементийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авсан байдаг.