Мэдээний дэлгэрэнгүй

2022-09-22
0 сэтгэгдэл

Монголын хөрөнгийн зах зээлийн цорын ганц их наядын /1.4 их наяд/ үнэлгээтэй АПУ [MSE:APU]-ийн нөлөө бүхий хөрөнгө оруулагчдийн зүгээс энэ оны 6-р сараас хойш хоёрдогч зах дээрээс хувьцаа худалдан авч байна. 

www.marketinfo.mn-ийн дата үзүүлэлтээс харвал энэ хугацаанд нийтдээ 358.7 мянган ширхэг хувьцаа худалдан авсан бөгөөд худалдан авалтыг бага багаар хэрэгжүүлж байна. Үүнээс өмнө яг энэ худалдан авалтыг 2021 оны 6-р сараас 10 сар хүртэл хийж байсан.

Энэ нь COVID-ийн үеийн хүндрэл, дотоод гадаадын хөрөнгийн захын тодорхойгүй байдлын үед хувьцааны ханшаа тогтвортой барих, идэвхийг нь нэмэгдүүлэх алхам байж болох юм.

Тус компанийн хувьд нөлөө бүхий 3 том хөрөнгө оруулагчтай. Үүнд Шунхлай холдинг /56.03%/, Хайнекен /25.0%/, Steppe Beverage KFT /10.76%/ нар багтдаг.

Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү


Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:APU 1992-06-25 1 062 974 743 1308 (2022-10-06)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.