[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2022.09.22, 13.00]
ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
ТОП-20 индексийн хувьд -0.22% (-77.66 нэгж)-иар буурч 34,471.92 нэгжид хаагдсан бол МSE-А индекс -0.73% (-89.90 нэгж)-иар буурч 12,209.48 нэгжид, МSE-В индекс -1.40% (-162.14 нэгж)-иар бууран 11,397.98 нэгжид хаагдлаа.
ТОП-20 индексийн бууралтад нөлөөлсөн хувьцаа:
I зэрэглэлийн хувьцаа:
- АПУ [MSE:APU]-ийн ханш -0.91%-иар
- Тавантолгой [MSE:TTL]-ийн ханш -0.62%-иар
- Сүү [MSE:SUU]-ийн ханш -1.31%-иар
- Түмэн шувуут [MSE:TUM]-ийн ханш -5.73%-иар
II зэрэглэлийн хувьцаа:
- Эрдэнэ ресурс [MSE:ERDN]-ийн ханш -2.52%-иар
ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ:
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:
ЗЗҮнэлгээ нь өссөн:
1. Инвескор ББСБ [MSE:INV]: +14.9 тэр.₮-өөр өсч 333.3 тэр.₮
2. Крипто үндэстэн [MSE:BUN]: +0.8 тэр.₮-өөр өсч 6.5 тэр.₮
3. Э-транс ложистикс [MSE:ETR]: +0.2 тэр.₮-өөр өсч 6.2 тэр.₮
ЗЗҮнэлгээ нь буурсан:
1. АПУ [MSE:APU]: -12.7 тэр.₮-өөр буурч 1,390.3 тэр.₮
2. Эрдэнэ ресурс [MSE:ERDN]: -6.2 тэр.₮-өөр буурч 242.0 тэр.₮
3. Түмэн шувуут [MSE:TUM]: -4.3 тэр.₮-өөр буурч 71.3 тэр.₮
АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Өнөөдрийн арилжаагаар 563,226 ширхэг үнэт цаас арилжигдаж, 89.5 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь 2022 он гарснаас хойшхи хамгийн бага дүнтэй арилжаа явагдсан өдөр боллоо.
Арилжааны задаргаа:
- I зэрэглэлд: 17 компанийн 138,347 ширхэг хувьцаа 64.4 сая.₮
- II зэрэглэлд: 9 компанийн 380,403 ширхэг хувьцаа 13.7 сая.₮
- III зэрэглэлд: 4 компанийн 30,441 ширхэг хувьцаа 766,806₮
- Block trade: -
- ХОС-ийн нэгж эрх: 2 ХОС-ийн 14,035 ширхэг нэгж эрх 10.5 сая.₮
- Компанийн бонд: -
- ХБҮЦаас: -
ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 718
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 166 хэлцэл
- Мандал даатгал [MSE:MNDL]-ийн хувьцаанд 100 хэлцэл
- Монос хүнс [MSE:MFC]-ийн хувьцаанд 57 хэлцэл
АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Тандэм инвест ББСБ [MSE:VIK]-ийн 350,000 ширхэг хувьцаа зарагдаж тоо ширхэгээр, АПУ [MSE:APU]-ийн хувьцаа 38.9 сая төгрөгөөр арилжигдснаар үнийн дүнгээр тэргүүлэв.
ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 9 компанийн хувьцааны ханш өссөн бол 19 компанийн ханш буурч хаагдсан байна. Крипто үндэстэн [MSE:BUN]-ийн ханш +14.54%-иар өсч 57,500.0₮-т хаагдсан бол Махимпэкс [MSE:MMX]-ийн ханш -8.07%-иар унаж 3,510.0₮-т хаагдлаа.
Мандал ирээдүйн өсөлт [MSE:MFG] сангийн ханш -0.22%-иар буурч 839.0₮-т, Үндэсний хувьчлалын сан [MSE:XOC]-ийн ханш +8.09%-иар өссөнөөр 113.89₮-т хаагджээ.
www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.