Богд банк [MSE:BOGD]-ны зүгээс нэгж хувьцаагаа 1:20 дахин хуваахаар төлөвлөж байна. Тус компани одоогоор 62.5 сая ширхэг хувьцаатай ба дээрх хуваагдлын дүнд 1.25 тэрбум ширхэг хувьцаатай болохоор байгаа юм.
Хувьцаа хуваах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэдэг тул ирэх сарын 9-нд ээлжит бус хурлаа цахим хэлбэрээр хийхээр товложээ.
Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг
энд дарж үзнэ үү.
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:BOGD | 2021-11-03 | 1 250 000 000 | 88,85 (2023-12-06) |