Мэдээний дэлгэрэнгүй

2022-10-06
0 сэтгэгдэл

[Хөрөнгийн зах зээлийн тойм - 2022.10.06, 13.00]

ИНДЕКСИЙН ХӨДӨЛГӨӨН:
I зэрэглэлийн хувьцааны хөдөлгөөнийг илэрхийлж буй МSE-А индекс -0.68% (-81.59 нэгж)-иар буурсан бол МSE-В индекс -0.05% (-5.68 нэгж)-иар мөн буурлаа. Харин ТОП-20 индекс өмнөх өдрөөс +0.68% (+226.88 нэгж)-иар өсч 33,800.88 нэгжид хүрсэн байна.

ТОП-20 индекс өсөхөд нөлөөлсөн хувьцаа:

I зэрэглэлийн хувьцаа:
- Инвескор ББСБ [MSE:INV]-ийн ханш +2.96%-иар
- Тавантолгой [MSE:TTL]-ийн ханш +1.80%-иар
- Ард даатгал [MSE:AIC]-ийн ханш +1.39%-иар

II зэрэглэлийн хувьцаа:
- Улсын их дэлгүүр [MSE:UID]-ийн ханш +1.93%-иар

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ: 
ХК-ын зах зээлийн үнэлгээний ТОП-3 өсөлт, бууралт:

ЗЗҮнэлгээ нь өссөн:  
1. АПУ [MSE:APU]:                                     +10.6 тэр.₮-өөр өсч 1,390.3 тэр.₮
2. Тавантолгой [MSE:TTL]:                         +10.2 тэр.₮-өөр өсч 413.1 тэр.₮
3. Тэнгэрлиг медиа групп [MSE:TNGR]:        +6.0 тэр.₮-өөр өсч 69.0 тэр.₮

ЗЗҮнэлгээ нь буурсан:  
1. Мик холдинг [MSE:MIK]:               -20.7 тэр.₮-өөр буурч 258.8 тэр.₮
2. Инвескор ББСБ [MSE:INV]:             -3.4 тэр.₮-өөр буурч 325.7 тэр.₮
3. Богд банк [MSE:BOGD]:                  -1.2 тэр.₮-өөр буурч 125.3 тэр.₮

АРИЛЖААНЫ ГҮЙЦЭТГЭЛ:
Өнөөдөр үнэт цаасны хоёрдогч зах дээр 470,404 ширхэг үнэт цаас 119.9 сая төгрөгөөр арилжигдав.

Арилжааны задаргаа:
-          I зэрэглэлд:                      19 компанийн 218,670 ширхэг хувьцаа 76.1 сая.₮
-          II зэрэглэлд:                     11 компанийн 179,590 ширхэг хувьцаа 27.9 сая.₮
-          III зэрэглэлд:                    10 компанийн 17,737 ширхэг хувьцаа 2.0 сая.₮
-          Block trade:                         -
-          ХОС-ийн нэгж эрх:             2 ХОС-ийн 54,387 ширхэг нэгж эрх 11.9 сая.₮
-          Компанийн бонд:               1 компанийн 20 ширхэг бонд 2.0 сая.₮
-          ХБҮЦаас:                            -

ХУВЬЦААНЫ ХЭЛЦЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
Хөрөнгө оруулагчдын хооронд хийгдсэн нийт хэлцлийн тоо: 516
- АПУ [MSE:APU]-ийн хувьцаанд 111 хэлцэл
- Мандал даатгал [MSE:MNDL]-ийн хувьцаанд 82 хэлцэл
- Сэндли ББСБ [MSE:SEND]-ийн хувьцаанд 65 хэлцэл

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Мандал даатгал [MSE:MNDL]-ийн 112,937 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, АПУ [MSE:APU]-ийн хувьцаа 31.2 сая төгрөгөөр арилжигдаж үнийн дүнгээр тэргүүлсэн байна.

Санхүүгийн салбарын 241,760 ширхэг хувьцаа 49.4 сая төгрөгөөр арилжигдан салбарын дүнгээр тэргүүлсэн байна.

ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 16 хувьцааны ханш өссөнөөс Тээвэр ачлал [MSE:ACL]-ийн ханш +14.98%-иар өсөв. Харин 20 хувьцааны ханш буурснаас Монгол керамик [MSE:KEK]-ийн ханш -14.95%-иар уналаа.

Өнөөдөр хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа нь эхэлсэн Сэндли ББСБ [MSE:SEND]-ийн ханш +7.01%-иар өссөнөөр 160.51₮-т хаагдсан байна.

Мандал ирээдүйн өсөлт [MSE:MFG] сангийн ханш -0.26%-иар буурч 881.66₮-т, Үндэсний хувьчлалын сан [MSE:XOC]-ийн ханш -3.04%-иар унаж 107.0₮-т хүрэв.

www.marketinfo.mn сайтаас АРИЛЖААНЫ ТОЙМ-ийг та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.



Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:SEND 2022-08-31 223 570 000 158,91 (2022-12-02)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.